"Бүргэдийн баяр-2022" аравдугаар сарын 1, 2-ны өдөр Баян-Өлгий аймагт болно гэв

"Бүргэдийн баяр-2022" аравдугаар сарын 1, 2-ны өдөр Баян-Өлгий аймагт болно гэв

Монгол Улсын аялал жуучлалын үйл ажиллагаануудын нэг болох "Бүргэдийн баяр"-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт аравдугаар сарын 1, 2-ны өдөр 23 дахь удаагаа зохион байгуулна гэж Монголын бүргэдчид холбооноос мэдээллээ.

Бүргэдийн баярын ерөнхий зохион байгуулагчаар Монголын бүргэдчид холбоо, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар ажиллана. Уг аялал жуулчлалын үйл ажиллагаанд тус аймгийн 13 сумаас 100 орчим бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа сорин өрсөлдөнө гэсэн хүлээлттэй байна. Мөн энэ үеэр казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх /тенге илу/, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/ тэмцээн болон урианхай сурын харваа, тэмээний уралдааныг давхар явуулна. 




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө