М.Энх-Эрдэнэ: Хоёр жил карентилагдчихсан байсан болохоор тренд болсон үеийнхээ хичээлийн хэрэгслийг хэрэглэж чадаагүй /ВИДЕО/

М.Энх-Эрдэнэ: Хоёр жил карентилагдчихсан байсан болохоор тренд болсон үеийнхээ хичээлийн хэрэгслийг хэрэглэж чадаагүй /ВИДЕО/

2018 онд Багш нарын үйлдвэрчний эвлэлээс хугацаагүй ажил хаялт зарлаж байсантай холбогдуулж хичээл орох өдрийг хоног тоолон хүлээж байсан бяцхан сурагчдын гомдож, тунирхсан хөгжилтэй ярилцлагууд тренд болж байсан. Тэгвэл эл үеэр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн сурагч М.Энх-Эрдэнэ хичээлийн бэлтгэлээ базаасан ч хичээл ороогүй сэтгэгдлээрээ тренд үүсгээд байсан юм. Иймд бид 2022-2023 оны хичээлийн шинэ жилийг угтаж түүнтэй товчхон ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Өөрийгөө үзэгч, уншигчдад аа танилцуулаач?

Сайн байцгаана уу. Намайг М.Энх-Эрдэнэ гэдэг. 97 дугаар сургуулийн долдугаар ангид суралцдаг. -Маргааш хичээл нь орох гэж байна. Сэтгэгдэл хэр байна даа? Хоёр жил хичээлийн шинэ жилийн нээлт болоогүй учраас сургуулиараа нийтээрээ цуглараад нээлт болно гэж бодсон гоё санагдаж байна.

-Хичээлийн бэлтгэлээ хэр хангав?

Каринтилагдчихсан байсан болохоор нөгөө трендийн үеийнхээ хэрэгслүүдийг нээх сайн хэрэглээгүй байсан. Тэрийгээ хэрэглэнэ ээ. Гэхдээ хичээлийн бэлтгэлээ одоо дажгүй л бэлдсэн. /инээв/

-Хоёулаа шууд тренд болсон бичлэгийнх нь талаар ярилцъя. Олон жил өнгөрсөн байна. Тухайн үеийн гомдол тайлагдаж чадсан уу?

2018 онд хичээл орох гээд хичээлийн хэрэгслүүдээ маш сайн бэлдээд, формоо өмсөөд хичээлдээ явж байна гэж хүртэл төсөөлчихсөн байсан чинь манай сургуулийн багш нар ажил хаяад хичээл орох боломжгүй болчихсон. Гэнэт телевизээс ирээд тэр талаараа яриа өгчихөө гэхээр нь санамсаргүй яриа өгч байх үеэр гэнэт гомдол төрөөд хэлчихсэн байна лээ.Тэгээд л тренд болчихсон.

-Ам бүл хэдүүлээ вэ?

Ам бүл дөрвүүлээ айлын бага.

-Хүмүүсийн сэтгэгдлээс дурдвал айлын эрх хөөрхөн хүүхэд байна гэж их дүгнэсэн байсан шүү дээ. Өөрийгөө хэр эрх гэж боддог вэ?

Багадаа л эрх байсан. Одоо том болоод эрхлэхээ больчихсон. /инээв/ Хүмүүсийн сэтгэгдлийн хувьд сөрөг эерэг зөндөө байсан. Намайг өхөөрдөөд ямар хөөрхөн охин бэ гээд л...

М.Энх-Эрдэнэ

-Бичлэг цацагдсаны дараа эргэн тойрныхон нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

Тэр бичлэг гардаг өдөр манайх гэр бүлээрээ үзэж байсан чинь намайг од болчихлоо шүү дээ гээд инээлдээд ярилцаж байсан. Харин одоо бол жаахан ичиж байгаа. Сургууль дээр тааралдсан дээд ангийн ах эгч, хүүхдүүд одоо болтол таниад чи нөгөө охин байна гээд л байдаг.

-Цаашид ямар мэргэжилтэй ямар хүн болъё гэж бодож байна?

Би эмч болъё гэж боддог. Би шарх эмчлэх дуртай.

-Найзууд нь чамайг ямар зантай хүүхэд гэж дүгнэдэг юм бол?

Намайг хөгжилтэй эерэг зан ааштай тэгээд дажгүй л охин гэж хэлдэг./инээв/

-Хичээл орохын хамгийн гоё зүйл юу вэ?

Хичээл орохын хамгийн гоё зүйл гэвэл шинэ зүйл мэдэж авдаг, ангийнхан, найзууд, багштайгаа юм ярих хамгийн дуртай. Бас шинэ хувцас формоо өмсөөд сургууль руугаа алхаж байна гэж төсөөлөх гоё.

-Ярилцсанд баярлалаа. Онц сураарай.

Хичээлдээ явж байгаа хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сайн сураарай.Баярлалаа.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө