Венецийн олон улсын кино наадамд найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа

Венецийн олон улсын кино наадамд найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа

Венецийн олон улсын 79 дэх удаагийн кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа.

Тус бүтээлийг Франц улсын “Аврора фильм” компани, Монголын “Гуру медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нар гол дүр бүтээжээ. Энэхүү уран бүтээл нь өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгэм хэрхэн нөлөөлж буй тухай өгүүлдэг аж.