ВИДЕО: Улаанбаатарт рублийг Дэлхийд байхгүй өндөр үнээр худалдан авч буй нь Монголд ам.доллар болон барааны үнэ өсөхөд нөлөөлж байна

ВИДЕО: Улаанбаатарт рублийг Дэлхийд байхгүй өндөр үнээр худалдан авч буй нь Монголд ам.доллар болон барааны үнэ өсөхөд нөлөөлж байна

Энэ долоо хоногт Монгол Банкны валютын нөөц  2.7 тэрбум ам.доллар хүртлээ багссан тухай албаны мэдээ гарсан. Мөн ам.долларын ханш огцом өсөж Монголбанкнаас зарласан ханш 3245 төгрөгт хүрч 25 төгрөгөөр, арилжааны банк болон Найман шарга зах дээр 3390 төгрөгт хүрч даруй 60-100 төгрөгөөр өслөө.

Ам.долларын ханш ийнхүү огцом өссөж байгаад Орос, Украины хурцадмал нэг талаар  нөлөөлж буй бөгөөд нөгөө талаар ам.доллар "эрэлт" огцом нэмэгдэж байгаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл валютын эрэлт зохиомлоор үүссэн байж болзошгүй байгаа юм. Валютын ханшний дэлэгрэнгүй ЭНД ДАРЖ харна уу. 

Тухайлбал, ОХУ Украины асуудлаас болж олон улсын томоохон хоригуудад орсон тул үүнийг дагаад тус улсын жирийн иргэдийн гар дээр ам.долларын хомстол үүссэн гэж буй.  Иймд Улаанбаатар хотоор дамжин нисэх Орос жуулчдын тоо ч нэмэгдсэн. Тэдэнд мэдээж ам.доллар хэрэгтэй. Тиймээс ОХУ-ын иргэд Монголд ирж рублээ төгрөгөөр зарж, улмаар ам.доллар худалдан авснаар эрэлтийг огцом нэмэгдүүлээд байна уу гэх хардлага бий.

Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Орос, Украины мөргөлдөөнөөс болж рублийн ханш дэлхийн зах дээлд хоёр дахин унасан. Харин Монголд эсрэгээрээ хоёр дахин нэмэгджээ. 

Иймд ОХУ-ын иргэд рубль авч ирж, төгрөгөөр солиулаад, ам.доллар худалдан авснаар эрэлтийн үүсгээд байна уу гэх асуудал гарч байгаа юм. Гэвч энэ талаар Монголбанк болон холбогдох байгууллагууд одоог хүртэл ямар ч тайлбар хийгээгүй. Дорвитой арга хэмжээ аваагүй хэвээр байна.

ВИДЕО: 

-НАЙМАН ШАРГА ВАЛЮТ АРИЛЖААНЫ ЗАХАД “РУБЛЬ ТӨГРӨГТ ШИЛЖҮҮЛЭЭД, АМ.ДОЛЛАР АВАХ УУ” ГЭХ ШИНЭ ХЭЛЛЭГ БИЙ БОЛЖЭЭ-

Иймд бид "Найман шарга" валют арилжааны тавийг зорьж, үнэхээр “ОХУ-ын иргэд рубль авчирч, төгрөгөөр солиулж байна уу” гэх дүр зургийг ажиглаж, нөхцөл байдлыг тодрууллаа. Уг төвд үйл ажиллагаа явуулж байгаа газрууд болон гадуур нь алхах ченж нараас асуухад бүгд рубль бол асуудалгүй авна. Нэг рубль 53-54 төгрөгийн хооронд хэмжээнээс нь шалтгаалаад их рубль байгаа бол ханшаа өсгөж болно гэж байлаа.

Бид үргэлжлүүлэн энэ талаар худалдаачдаас тодруулахад “Рубль 53-54 төгрөгөөр авч байна. Гэхдээ энэ үнэ цаг минутаар өөрчлөгдөж байдаг юм. Оросууд ирж рубль их өгөх болсон. Оросууд бол андашгүй. Харин Буриадууд бол ялгагдахгүй юм байна лээ. Оросууд өөрсдөө ирээд бүх хаалгаар ороод явдаг. “Рублийн ханш хэд байна. Авах уу” гэж яриад л ирдэг. Цаадуул чинь бүр мэргэжлийн хүмүүс шүү дээ” гэсэн юм.

Хамгийн сонирхолтой нь наймаачдаас "рубль авах уу" гэж асуухад төгрөгт шилжүүлээд ам.доллар болгох гэж байгаа юм уу гэж зөрүүлэн асууж байв. Уг захад “Рубль төгрөгт шилжүүлээд, ам.доллар авах уу” гэх хэлц үг бий болсон гэхэд болно. Мөн есдүгээр сарын 16 /2022.09.16/-ний байдлаар ам.долларын хомстолд орж ихэнх арилжааны банкуудын ам.доллар дууссан гэж байлаа.

Олон Улсад рублийн ханш хэрхэн буусныг ОХУ-ын хувьд Монголтой адил газар зүйл байшрилтай Казахстан улстай харьцуулахад, өнгөрсөн хоёрдугаар сард валютын ханш нэг тенге 24 рубль байсан бол есдүгээр сарын 16-ний байдлаар 7 рубль болж гурав дахин буурчээ. Валютын ханшийг ЭНД ДАРЖ харна уу. 

Харин Монгол Улсад рублийн ханш хоёрдугаар сард 32 байсан. Түүнээс хойш тогтвортой өсөж, өнөөдөр /2022.09.17/-ийн байдлаар 54 боллоо. Харин ам.доллар 2850 төгрөгөөс огцом нэмэгдэж 3247-3400-д хүрээд байна. 

2022 оны есдүгээр сарын 16-ны өдрийн Найман шарга захын ханш




Өнөөдөр тахиа өдөр

16 минутын өмнө