“Улаанбаатар” олон улсын кино наадмыг П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор нээнэ

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор нээнэ

“Улаанбаатар” Олон улсын кино наадам (УБОУКН) 2022 оны аравдугаар сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. 

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран БНФУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогджээ. Мөн Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэх юм байна.

“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилэх аж. 

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө