БИДНИЙ ТУХАЙ: “Соронзон орны уурын зуух” Монголд нэвтрүүлэх гэрээг БНСУ-ын компани Монголтой байгуулсан тухай мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: “Соронзон орны уурын зуух” Монголд нэвтрүүлэх гэрээг БНСУ-ын компани Монголтой байгуулсан тухай мэдээлжээ

БНСУ-ын LS Magnetic Field Boiler компани нь байгальд ээлтэй, өндөр үр ашигтай, соронзон орны бойлерыг нийлүүлж, суурилуулан ажилладаг байна. Иймд Монгол Улсад нүүрс төрөгчийн ялгарал болоод нарийн ширхэгтэй тоосжилтыг бууруулах зорилготойгоор техникийн дэмжлэг үзүүлж харилцан хамтын ажиллагаа явуулах гэрээнд гарын үсэг зурсан талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, тус компани нь Солонгос болон дэлхийд анх удаа өөрийн гэсэн тусгай (SMT) аргаар соронзон орны тусгай халаах элементийг зохион бүтээж, үйлдвэрлэж, холбогдох технологийн шинэ бүтээлийн патентыг (No10-2412198) бүртгүүлж байжээ.

Энэхүү уурын зуух нь өөрийн боловсруулсан орчин үеийн дамжуулагчдаа хүчтэй соронзон орон үүсгэж өндөр үр ашигтай дулааны энергийг эргүүлэгт оруулдаг аж. Мөн халуун ус үйлдвэрлэх явцад үүссэн хүчтэй соронзон энергитэй халуун усыг гурван үе шаттайгаар өөрөө халаах энергийг дулаан алдагдуулахгүйгээр өндөр температурыг барьдаг шинэ технологийн уурын зуухны систем юм.

Зардлын хувьд одоо байгаа хий, тос, цахилгаан уурын зуухтай харьцуулахад эрчим хүчний өртөг 40-60 хувь бууруулдаг байна.

Нөгөөтээгүүр Монгол Улс эх газрын уур амьсгалтай, өвөл нь урт, хүйтэн байдаг тул дулаан хангамж нь улсын хамгийн чухал ажлуудыг нэг хэдий ч дулаан хангамжийн барилга байгууламж жигд бус тул сайжруулах нь юу юунаас илүү тулгамдсан асуудал юм гэжээ. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын УБДС ТӨХК, БНСУ-ын LS соронзон орны бойлер ХХК-иас эдгээр асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч, Монгол Улсад тулгамдаж буй дулааны болон байгаль орчны асуудал, цаашилбал, агаарын бохирдлоос үүдэлтэй Монгол Улсын иргэдийн амьсгалын замын хүндрэлийг шийдвэрлэхэд туслах зорилгоор харилцан санал солилцож төслийг хэрэгжүүлэх санамж бичиг гарын үсэг зуржээ.

“LS Magnetic Field Boiler Co., Ltd”-ийн гүйцэтгэх захирал На Хён Жу "Манай гараг урьд урьдынхаас илүү ноцтой байгаль орчны сүйрэлд өртөж байна.Одоо дэлхийн улс орнууд орон сууц, үйлдвэрээс ялгарах түлшний хэрэглээг эрс багасгах ёстой. Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь цөлжиж, хүн амын 20 хувь нь байгаль орчны гамшигт өртөхөөс урьдчилан сэргийлэх, Хятад зэрэг хөрш орнуудтай хамтарсан судалгаа, хамтын ажиллагааны төсөл, техникийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр гадаад зах зээлд идэвхтэй ажиллаж байна. Засгийн газрын хамтын ажиллагааны эдгээр төслүүдээр дамжуулан хүлээх зүйл их байна” гэжээ.

Эх сурвалж: ikbn