ФОТО: Милан хотод зохион байгуулагдсан загварын шоунд оролцсон “Ханбогд кашимер” компанийг Fashion Magazine онцолжээ

ФОТО: Милан хотод зохион байгуулагдсан загварын шоунд оролцсон “Ханбогд кашимер” компанийг Fashion Magazine онцолжээ

Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын ертөнцийн төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan” 2022 загварын томоохон шоу арга хэмжээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй шинэ коллекцоороо оролцлоо.

REGINA коллекцоороо монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхээр зорьж цэвэр Монгол ноолуур болон торгомсог ноолуураар төрөл бүрийн сүлжээс ашиглан загваруудаа урлажээ. 

Harpers Bazaar, Woman Madame Figaro, Fashion Magazine зэрэг олон улсын алдартай загварын сэтгүүлүүд “Ханбогд кашимер” компанийг онцолж, улсаа төлөөлөн оролцсон үндэсний үйлдвэрлэгчийн амжилтыг тодотгожээ. Fashion Magazine сэтгүүлд онцолсон загваруудыг ЭНД ДАРЖ харна уу. 

ФОТО: