"Гоёл-2023" наадмын тов гарчээ

"Гоёл-2023" наадмын тов гарчээ

Монголын дизайнериудын холбоо санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын хувцас загварын тэргүүн дээд наадам “Гоёл” наадам 35 дахь жилдээ зохиогдох гэж байна.

Энэ жилийн “Гоёл 2023” наадам арваннэгдүгээр сарын 23-25-ны хооронд “Holiday Inn” зочид буудлын их танхимд загварын долоо хоногоор эхэлж, арваннэгдүгээр сарын 27-нд “Шангрила” зочид буудлын их танхимд гала тоглолт хийж өндөрлөнө. Тус наадамд оролцох моделиудын анхан шатны шалгаруулалт энэ сарын 22-нд Үндэсний урлагийн их театрын бүжгийн зааланд болох юм байна.