“THE ROCK” Сонгодог хөгжмийн концерт

“THE ROCK” Сонгодог хөгжмийн концерт

Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Удирдаач,төгөлдөр хуурч СТА Б.Анарын удирдлагаар 2022 оны 10 сарын 14,15-нд 19:00 цагаас ээлжит шинэ уран бүтээл болох "The Rock" сонгодог хөгжмийн концертоо Улсын Филармони үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд шинэчлэн засагдсан концертын танхимдаа эрхэм үзэгч та бүхэндээ толилуулах гэж байна.

Энэхүү концертонд XIX-XX зууны Дэлхийн сонгодог хөгжмийн хүчирхэг Романтизм үеийн төлөлөөлөгчид, нэрт хөгжмийн зохиолчид болох А.Глазунов, А.Скрябин, С.Рахманинов, С.Прокофьев, Д.Шостакович нар, мөн манай Монголын хүчирхэг нэрт хөгжмийн зохиолч Төрийн Шагналт З.Хангалын гайхалтай уран бүтээлүүдээс хүргэх ба Монголд анхдагч хэлбэртэйгээр эгшиглэх гэж буй олон томоохон бүтээлүүд багтаж  байгаа юм.

Концертынхоо нэрийг Удирдаач Б.Анар бодож өгөхдөө “Рок” хөгжмийн урсгалаар төсөөлөн бодож нэрлээгүй бөгөөд, харин нэрт яруу найрагч, зохиолч М.Лермонтовын шүлгийн ишлэлээс санаа авч зохиогдсон алдарт хөгжмийн зохиолч С.Рахманиновын “Хадан Цохио” симфони уран сэтгэмжит бүтээлээр нэрлэсэн юм. Тиймдээ ч тоглогдох бүтээлүүдийн гол утга санаа зорилго нь үзэгч та бүхэндээ мэргэжлийн амьд симфони найрал хөгжмийн хүчирхэг бөгөөд сүрлэг дуугаралт, баялаг тансаг дуурьсал, өргөн яруу цар хүрээ бүхий сэтгэл хөдлөлийг танин мэдэхүйн талаас эрхэм үзэгч та бүхэнд сонсгон мэдрүүлхийг зорьж байгаа билээ.

Мэргэжлийн хөгжим, сонгодог хөгжим тэр дундаа XX зуунаас үүссэн киноны хөгжмийнг үүсэх, нөлөөлөл болсон бүтээлүүдийг танин мэдэх, шимтэн үзэж сонсох дуртай үзэгч бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Концертын тасалбарыг: https://www.ticket.mn/event/1329/

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012 болон 80057575 утаснаас лавлана уу.

“Хадан Цохио” сонгодог концертын хөтөлбөр:

I-р хэсэг.

  1. А.Глазунов - “Хүндэтгэлийн” Удиртгал. Оп.73
  2. А.Скрябин - “Мөрөөдлүүд” Симфони найраглал. Оп.24
  3. С.Рахманинов - “Хадан Цохио” Симфони уран сэтгэмж. Оп.7

II-р хэсэг.

  1. С.Прокофьев - “Сонгодог” 1-р Симфони. Оп.25 /4-н ангит/
  2. Д.Шостакович - “Анданте” Төгөлдөр хуур болон Симфони найрал хөгжмийн 2-р концертын II-р анги. Оп.102
  3. З.Хангал - “Уран сэтгэмж” Төгөлдөр хуур болон Симфони найрал хөгжимд зориулсан, зэрэг дан хөгжмийн томоохон симфони бүтээлүүдээс эгшиглэх болно.

“The Rock” classical concert program:

I Set.

  1. A.Glazunov - Symphonic Overture “Solennelle” Op.74
  2. A.Scriabin - Symphonic Poem “Reverie” op.24
  3. S.Rachmaninoff - Symphonic Fantasy “The Rock” Op.7

II Set.

  1. S.Prokofiev - First Symphony “Classical” Op.25
  2. D.Shostakovich - “Andante” from Second Piano & Orchestra Concerto: 2nd movement Op.102
  3. Z.Khangal - “Fantasy” for Piano & Orchestra.