ФОТО: Чингис хаан музейг "сүүлийн 30 жил хийгээгүй бүтээн байгуулалт" гэж онцлов

ФОТО: Чингис хаан музейг "сүүлийн 30 жил хийгээгүй бүтээн байгуулалт" гэж онцлов

Өнөөдөр /2022.10.11/ “Чингис хаан" музейн нээлтийн ёслол боллоо. Тус ёслолд манай улсад суугаа элчин сайд нар, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, урлаг, соёлын алдартнууд хүрэлцэн ирсэн байлаа.

Харин тус музей нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Монголын түүхэнд тодоор бичигдэх энэ музейн бүтээн байгуулалтад гар бие оролцож, сэтгэл зүтгэлтэй ажилласан бүх хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Их хаадын суу алдрыг дэлхий дахинаа цуурайтуулж байхыг хүсэн ерөөе. Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болсон "Чингис хаан" музейн өндөр их үүдийг албан ёсоор нээж байна” гэсэн юм. 

Мөн "Чингис хаан" музейн захирал С.Чулуун, Өнгөрсөн 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар "Чингис хаан" хаад язгууртны музейг байгуулах түүхэн шийдвэрийг гарсан цагаас хойш гурван намрыг үдэж, түмэн олондоо өв соёлынхоо дээжийг үзүүлэхэд бэлэн боллоо. Энэ музейн соёлын салбарт сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт юм” гэлээ. 

ФОТО: