"Богд хаан ордны намар 2022" музейн нээлттэй өдрүүд эхэллээ

"Богд хаан ордны намар 2022" музейн нээлттэй өдрүүд эхэллээ

Богд хааны ордон музейн зүгээс үзэгчдээ зориулан жил бүр олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. Энэ удаад Хааны ордны намар уламжлалт нээлттэй өдрүүд энэ сарын 16 /2022.10.16/ өдрийг хүртэл зохион байгуулагдахаар болжээ.

Мөн нээлттэй өдрүүдийн хүрээнд “Хааны ордны зоог” асарт зоог барих уламжлалын тухай танилцуулга хийж, зоог барих үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд тасалбарын үнийн дүндээ өөрчлөлт оруулжээ. 2022.10.13-16 ний өдрүүдэд Музей үзэх тасалбарыг гэр бүлд нэг тасалбар буюу 50-75% чөлөөлнө. Насанд хүрсэн үзэгчийн 2 үзэгч бүрийн нэг нь үнэгүй буюу 50% чөлөөлөгдсөн. Харин өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100% үнэ төлбөргүй үзэх аж.