“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино Ванкуверын олон улсын кино наадмын үзэгчийн нэрэмжит шагналын эзэн болжээ

“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино Ванкуверын олон улсын кино наадмын үзэгчийн нэрэмжит шагналын эзэн болжээ

Жүжигчин Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” буюу “Harvest moon” уран сайхны кино Ванкуверын олон улсын кино наадмын “Audience awards” буюу үзэгчийн нэрэмжит шагналын эзэн болжээ.

Уг кино наадам нь Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Б.Амарсайхан зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичиж, ийнхүү анхны киногоо найруулжээ.