Монгол бүжигчин З.Чингүүн БНСУ-ын алдарт BTS хамтлагийн тоглолтод оролцохоор болжээ

Монгол бүжигчин З.Чингүүн БНСУ-ын алдарт BTS хамтлагийн тоглолтод оролцохоор болжээ

Өнгөрсөн 2021 онд үзэгчдийг байлдан дагуулсан БНСУ-ын Mnet-ийн бүжгийн шоу "Street Woman Fighter"-ийн үргэлжлэл болох "Street Man Fighter" энэ зун цацагдаад буй. Тус шоуны бэлтгэл ажлын хүрээнд Street Man Fighter-ийн эцсийн бүрэлдэхүүн 8 бүжигчнийг шалгаруулахын тулд “Be Mbitious” цувралыг эхлүүлсэн юм.

Тус цувралын эцсийн шилдэг 16 оролцогчдын нэгээр Монгол бүжигчин Yamakasi буюу З.Чингүүн шалгарч байсан удаатай. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2022.10.15/ Солонгосын Бусанд болох алдарт BTS хамтлагийн тоглолтод бүжигчнээр оролцохоор болжээ.