ВИДЕО: "Улаанбаатар" олон улсын кино наадам өнөөдөр Монгол кино хөтөлбөрөөр үргэлжилж байна

ВИДЕО: "Улаанбаатар" олон улсын кино наадам өнөөдөр Монгол кино хөтөлбөрөөр үргэлжилж байна

"Улаанбаатар" олон улсын кино наадам үргэлжилж байна. Өнөөдөр /2022.10.19/ кино наадмын гурав дахь өдөр бөгөөд Монголын уран сайхны кинонууд гарах юм. Цагийн хуваарь болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Наадамд оролцож буй Монгол киноноос дурдвал,

Найруулагч Б.Баатарын уран сайхны кино нийт 80 минут үргэлжлэх бөгөөд 2022 оны Олденбургийн ОУКН-ын “Хамгийн өвөрмөц, зоримог кино” шагнал, 2022 оны зураглаачдын "Алмаз" наадмын "Шилдгийн шилдэг кино" шагнал хүрээд буй. Уг кинонд Эрхэмээ, Сэлэнгэ хоёр хотоос зайдуу, ой модон дундах хуучны байшинд нүүн ирснээр үйл явдал өрнөж эхэлнэ. Уран бүтээлч эхнэртээ орон зай өгч, амар тайванг эрэлхийлж ирсэн Эрхэмээгийн байр байдал нь тэдний шинэхэн хөршид хачирхалтай санагдана. Тэндхийн хэт нам гүм байдал, нүүж ирснээс хойш ээрэх болсон муу ёрын зүүд Сэлэнгийн ааш авирт нөлөөлж, байдал улам хурцадна. Өдөр тутам тохиолдох этгээд явдлуудын учир шалтгааны тухай өгүүлэх юм.

ВИДЕО: 

Найруулагч Э.Ган-Очирын “Дасгалжуулагч” хэмээх кино нийт 81 минут үргэлжлэх бөгөөд кинонд Оргил хүү хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч сагсан бөмбөг тоглох сонирхолтой. Удмаар нэгэн өдөр тэрээр санаандгүй байдлаар сургуулийн сагсан бөмбөгийн багт дасгалжуулагч хийхээр болдог аж.

ВИДЕО: