Японы дуудлага худалдаанаас авсан XIII-XIV зууны "цэргийн жанжны төмөр дуулга"-ыг "Чингис хаан" музейд хандивлажээ

Японы дуудлага худалдаанаас авсан XIII-XIV зууны "цэргийн жанжны төмөр дуулга"-ыг "Чингис хаан" музейд хандивлажээ

Иргэн Б.Балдорж дуудлага худалдаагаар авсан "ЦЭРГИЙН ЖАНЖНЫ ТӨМӨР ДУУЛГА"-ыг "Чингис хаан" музейд хандивлажээ.

Тодруулбал, МУГЖ Д.Оюунтүлхүүрийн нөхөр Б.Балдорж Япон Улсаас дуудлага худалдаагаар авсан Монголын эзэнт гүрэн, нийтийн он тооллын XIII-XIV зуун, Юань Улсын үеийн "цэргийн жанжны төмөр дуулга"-ыг "Чингис хаан" музейн сан хөмрөгт хандив болгож өргөжээ.