Тэргүүн гоцлооч Д.Нацагдорж Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа "Жизель" балетыг гоцолжээ

Тэргүүн гоцлооч Д.Нацагдорж Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа "Жизель" балетыг гоцолжээ

Дуурь бүжгийн эрдмийн театр, А.Малдыбаевын нэрэмжит Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллаж буй.

Энэ хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд А.Аданы "Жизель" балетын гүн Альбертын дүрд балетын тэргүүн гоцлооч Д.Нацагдорж Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа гоцоллоо. Гавьяат жүжигчин Ө.Уянгын хувьд Ж.Вердийн "Риголетто" дуурийн Жильдагийн дүрд маргааш /2022.10.22/ гоцолно.