Өнөөдөр /2022.10.24/ БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Филиппиний Себу нисэх онгоцны буудал руу ниссэн KE631 нислэгийн дугаартай Air Airbus A330 онгоц Себу нисэх онгоцны буудалд газардах үедээ хөөрөх зурвасыг давж осолдсон талаар бид өмнө мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.
Тус онгоц нийт 173 хүний бүрэлдэхүүнтэй зорчиж явсан бөгөөд бэртэж гэмтэж, амь насаа алдсан иргэн байхгүй талаар албаныхан мэдээлжээ. Korean Air компанийн зүгээс тус үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж Солонгосын эрх баригч нартай хамтран ослын шалтгааныг тогтоохоор нарийвчилсан шалгалт хийхээ мэдэгдсэн байна. Одоогоор зорчигчдыг орон нутгийн гурван зочид буудалд хүргэсэн байгаа бөгөөд өөр нислэг зохион байгуулахаар бэлдэж байгаа аж. Мөн Себугийн нисэх онгоцны буудал зогсонги байдалд орсон тул түр хугацаагаар Себу руу чиглэсэн бусад нислэгийг ойролцоох нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Yonhap
ФОТО: