ВИДЕО: Мөсөн гүнж Ким Юна хуримлаж, тансаг ангиллын орон сууцанд амьдрахаар болжээ

ВИДЕО: Мөсөн гүнж Ким Юна хуримлаж, тансаг ангиллын орон сууцанд амьдрахаар болжээ

БНСУ-ын уран гулгалтын од, "Мөсөн гүнж" Ким Юна энэ аравдугаар сарын 22-ны өдөр /2022.10.22/ "Forestella" хамтлагийн дуучин Гү Ву Римтай гэрлэжээ.

ВИДЕО:

Тэд өөрсдийн гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон хурим хийж байгаа гэж мэдэгдсэн хэдий ч очсон зочид болон хэвлэл мэдээллийнхэн дээд зэрэглэлийн өндөр түвшний хурим болсон талаар мэдээлээд байна. Хосуудын хувьд анх 2018 онд танилцсан бөгөөд "All That Skate Ice Show" гэх уран гулгалтын шоуны үеэр нөхөр Гү Ву Рим нь зочноор уригдан дуулснаар танилцаж байжээ.

Өдгөө 32 настай Ким Юна эмэгтэй ганцаарчилсан гулгалтын 2010 оны олимпын аварга бөгөөд нийлбэр оноогоор дээд амжилтыг эзэмшиж буй тамирчин юм. Нөхөр Гү Ву Римийн хувьд 27 настай бөгөөд тэднийг болзож буй цуурхал гарсан үеэс өөрөөсөө дүү залуутай үерхэж байгаа нь олны шүүмжлэлийг хүртэж байсан удаатай.

Хуримын зочдод Францын гоо сайхны Dior компанийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд бэлэглэсэн бөгөөд хосууд Сөүл хотын Хан мөрний эрэгт орших тансаг ангиллын орон сууцанд амьдрахаар болсон гэжээ.