Булган аймгаас олдсон Түрэгийн үед хамаарах язгууртны алтан титмийг "Чингис хаан" музейд байршуулжээ

Булган аймгаас олдсон Түрэгийн үед хамаарах язгууртны алтан титмийг "Чингис хаан" музейд байршуулжээ

Булган аймгаас олдсон Түрэгийн хаант улсын үеийн язгууртны алтан титмийг "Чингис хаан" музейд байршуулжээ.

Тухайлбал 2011 онд Монгол-Казахстаны хамтарсан шинжилгээний анги Булган аймгийн Баяннуур сумын нутаг дахь Шороон бумбагар хэмээх газарт малтлага судалгаа явуулж, Түрэгийн хаант улсын үеийн язгууртны бунхант булшийг нээн илрүүлсэн байдаг. 

Титмийн хээ угалзанд олон жижиг нүх, хадаасны ором байгаа нь уг титмийг тусгай малгайн дээр хадаж тогтоодог байсныг илтгэдэг аж. Улмаар шороон бумбагарын бунхант булшийг судлаачид Итү Шоегийн эцэг Сифүд зориулж НТ 646-657 онд үйлдсэн хэмээн тогтоосон байдаг.

Мөн дээрх бунхант булш нь томоохон үүдэвчтэй, үүдэвчний хоёр талын хана болон бунхны хананд хүн, морь, нохой, бар, луу, мод зэргийг зурж үлдээснээрээ онцлогтой. Шороон бумбагарын бунхант булшнаас илэрсэн алт, мөнгө, хүрэл, мод, шавар эдлэлүүдийн дундаас нимгэн хуудсан алтаар ургамлын хээ гарган урлаж гагнасан, ур хийц сайтай язгууртны алтан титэм илэрсэн нь ховор нандин дурсгал юм. Олдворуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Бунхант булшны хананд байх зураг

Эх сурвалж: "Чингис хаан" музей