ЭМЯ: Харвалтын нас баралттай нь доогуур орлоготой, ядуу буурай орнуудын ангилалд манай улс багтаж байгаа

ЭМЯ: Харвалтын нас баралттай нь доогуур орлоготой, ядуу буурай орнуудын ангилалд манай улс багтаж байгаа

"Тархины харвалттай тэмцэх өдөр"-ийг тохиолдуулан ЭМЯ-аас мэдээлэл хийж байна. Өнөөдөр /2022.10.27/ өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлээд улсын эмнэлгүүд бүгд харвалтын тухай мэдлэг мэдээлэл өгөх, анхааруулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан "Дэлхийн харвалтын байгууллага нь анх 2006 онд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ нь тархины харвалтыг бууруулах, улмаар нас баралтын түвшинг багасгах зорилгоор энэ өдрийг бий болгосон. Харин манай улсад 2009 оноос хойш 14 дэх жилээ тэмдэглэх гэж байна.

Харвалт нь хөгжлийн бэрхшээл үүсгэдэг маш том сөрөг талтай. Харвалтын нас баралт нь доогуур орлоготой, ядуу буурай орнуудад өндөр байдаг байна. Энэ ангилалд манай улс багтаж байгаа.

Дэлхийн харвалтын байгууллагаас харвалтыг нас баралтын хоёр дахь өвчин, нас баралт, хөгжлийн бэрхшээлээр хавсарсан гурав дахь шалтгаанд орж байна гэж мэдээлсэн. Тиймээс өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хэрэгтэй" гэлээ.