"Азийн шилдэг, дэлхийн шилдэг мистер хүү"-ээр Монгол Улсаа төлөөлөн оролцсон С.Тэмүүлэн шалгарчээ

"Азийн шилдэг, дэлхийн шилдэг мистер хүү"-ээр Монгол Улсаа төлөөлөн оролцсон С.Тэмүүлэн шалгарчээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо аравдугаар сарын 25-30-ны /2022.10.25-30/ өдрүүдэд зохион байгуулагдаж буй дэлхийн томоохон хэмжээний “Little Miss & Mister Universe - 2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Саранболдын Тэмүүлэн Азийн шилдэг, дэлхийн шилдэг хос шагналын эзэн болжээ. 16 дахь жилээ зохион байгуулагдаж буй Олон Улсын Хүүхдийн Урлаг, загварын Их наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 4-17 насны хүүхдүүд өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас "Охидын мисс" төвийн зургаан хүүхэд оролцсон байна.