Алдарт BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хааж, удаан үргэлжилсэн маргааныг зогсооно гэв

Алдарт BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хааж, удаан үргэлжилсэн маргааныг зогсооно гэв

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хааж, удаан үргэлжилсэн маргааныг эцэслэхээр болжээ.

Тодруулбал, Солонгосын ямар ч алдартныг цэргийн тухай хуульд заасны дагуу алба хаах ёстой гэдэг ч тус хамтлагийн хувьд улс эх орныхоо төлөө хийсэн бүтээсэн зүйл зарим оддын хажууд харьцуулшгүй тул цаашид уран бүтээлийг нь үргэлжлүүлэх боломж олгож, цэргийн албанаас чөлөөлөх асуудал сүүлийн жилүүдэд яригдаж байсан билээ. Тэгвэл тус хамтлагийн агентлагийн зүгээс хуулийн дагуу цэргийн алба хаах болно гэж мэдэгдсэнээр энэхүү маргаан эцэслэгдсэн байна. Тухайлбал, BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Ким Согжин энэ сарын сүүлээр цэцэг татлагыг хойшлуулах хүсэлтээ цуцалж, шаардлагатай арга хэмжээг авах болсон гэв. Бусад гишүүд ч цэргийн алба хаахаар төлөвлөж байгаа бөгөөд бүгд 2025 онд дахин цуглаж уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэжээ.

Эх сурвалж: Time