ВИДЕО: Хятадын Гуанжоу хотын хүмүүс "Тэг ковид" бодлогыг эсэргүүцэж цагдаа иргэдийн дунд хурцадмал байдал үүсээд байна

ВИДЕО: Хятадын Гуанжоу хотын хүмүүс "Тэг ковид" бодлогыг эсэргүүцэж цагдаа иргэдийн дунд хурцадмал байдал үүсээд байна

Хятадын өмнөд хэсэгт байрлах аж үйлдвэрийн метрополис Гуанжоу  хотын олон оршин суугчид коронавирусын хатуу  хязгаарлалтыг эсэргүүцэж, албадан хорих хэсгээс зугтаж, цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн талаар бид мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Эсэргүүцэл илэрхийлж буй иргэдийн зарим нь цагдаагийн автомашиныг хөмрүүлж, Ковид хяналтын саадыг нурааж байгааг харуулсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдсаар байгаа юм. Улмаар гэрээсээ гарахыг хориглосон хотын Хайжу дүүрэгт хурцадмал байдал үүсэж, үймээн самуунтай тэмцэх багийг тус бүсэд байрлуулжээ.

Энэ бүс нутагт олон ядуу нүүдэлчин ажилчид амьдардаг. Тэдгээр иргэд эсэргүүцлээ илэрхийлэхдээ “Бид ажилдаа явахгүй бол цалин өгөхгүй. Хорионоос болж хүнсний хомсдолд орсон. Юмны  үнэ огцом нэмэгдэж байна” гэжээ.

Уг үймээнээс өмнөх хэдэн өдөр тус бүсийн иргэд цагаан хувцастай Ковидоос урьдчилан сэргийлэх сахиулах албаныхантай хэрэлдэж байсан бөгөөд даваа гараг /2022.11.14/-ийн шөнө хорионоос хүчээр гарах үймээнийг эхлүүлжээ. Түүнчлэн Хятдад Туршилтын компаниуд мөнгө олохын тулд халдварын тоог зохиомлоор нэмэгдүүлж, PSR-ийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байна гэх яриа газар авч байгаа юм. Мөн Хятадын баруун хэсэгт орших Чунцин хотын төв хэсэгт 20 сая орчим хүн "сайн дурын хөдөлгөөнгүй удирдлага" гэж нэрлэдэг нэгэн төрлийн түгжрэлд орсон байна. Учир нь албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тус бүсийн ковид хариуцсан албан тушаалтнууд тэднийг “гэртээ байх ёстой” хэмээжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Сануулахад,  Иргэдийн тэвчээр тасарч үймээн үүсгэх болсон гол шалтгаануудын нэг нь төрсөн цагаасаа хойш зөвхөн амны хаалттай хүмүүсийг харж, хөл хорионоос болж сайхан газруудаар ч зугаалж чадалгүй амиа алдсан бяцхан хүүгийн харамсалтай үхэл юм. Хүүгийн ээж Туо Шилей хүүгийнхээ үхэлд эрх баригчдынх нь хэрэгжүүлж буй "Тэг ковид" бодлого шууд бусаар нөлөөлсөн гэж үзэж буй. Учир нь  хүү угаартан бие нь муудаж эмнэлэг, цагдаа руу тусламж хүсэхээр залгасан ч холбогдож чадаагүй аж. Аргагүйн эрхэнд хүүгээ тэврэн эмнэлэг явах гэтэл хөл хориог хянаж буй хамгаалалтынхан түүнийг гадагш гарахыг хоригложээ. Хамгаалалтын хашааг хүчээр давж эмнэлэгт очих замдаа бас л олон тооны шалган нэвтрүүлэхээр өнгөрч их хугацаа алдсанаас болж хүү нь тусламж авч чадалгүй харамсалтайгаар амиа алджээ.

ВИДЕО: