“Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны гуравдугаар анги хийгдэж эхэлсэн ч Anne Hathaway дахин тоглох эсэх нь батлагдаагүй байна

“Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны гуравдугаар анги хийгдэж эхэлсэн ч Anne Hathaway дахин тоглох эсэх нь батлагдаагүй байна

Диснейн алдарт бүтээлүүдийн нэг “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны гуравдугаар анги хийгдэхээр болсон талаар ОУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.

Тодруулбал, Мег Каботын зохиолоос сэдэвлэж, Гарри Маршаллын найруулсан тус кино нь 2001 онд гарсан даруйдаа дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж өндөр амжилт үзүүлж байсан. Тэгвэл одоогоор тус киноны хоёр ангийн турш гол дүрийг бүтээсэн жүжигчин Anne Hathaway дахин гүнж Миа-гийн дүрд тоглох эсэх нь тодорхойгүй байгаа аж.  Мөн олон жилийн турш киноны гуравдугаар анги гарах тухай яригдаж, хүлээлтийг үүсгэж байсан ч ийнхүү албан ёсоор батлагдаж байгаа нь фэнүүдэд тайтгарал болж байгаа байх хэмээн онцолжээ.

Эх сурвалж: People, Variety




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө