"Miss Heritage International 2022" тэмцээнд 18 настай Б.Хүслэн дэд миссээр шалгарч, таван номинацийн эзэн болжээ

"Miss Heritage International 2022" тэмцээнд 18 настай Б.Хүслэн дэд миссээр шалгарч, таван номинацийн эзэн болжээ

"Miss Heritage International 2022" тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотын Вивател ордонд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь энх тайван, байгаль орчин, аялал жуулчлал, соёл урлаг, тэр дундаа дэлхийн улс орнуудын өв соёлыг танилцуулж түгээн дэлгэрүүлэхэд гол зорилго нь оршдог билээ. Энэ жилийн топ 5-д ОХУ, Монгол, Индонез, Латви, Малайз улсын миссүүд шалгарчээ. Тэргүүн миссээр ОХУ-ын Радиогийн хөтлөгч, загвар өмсөгч Анна Крилина шалгарсан бол дэд миссээр /First Runner-Up/ Монгол Улсаа төлөөлөн оролцсон "Мисс Монголиа 2022" тэмцээний дэд мисс 18 настай Б. Хүслэн тодорчээ.

Тэрбээр,

  • Best evening gown
  • Miss photogenic
  • Tourism ambassador
  • Miss Best body
  • First runner-up гэсэн 5 номинацийн эзэн болж бахдам сайхан амжилт гаргасан аж.

Tourism Ambassador /аялал жуулчлалын элч/ шагналыг хүртэхэд түүний Монгол эх орноо, өв соёлоо танилцуулсан видео контент олон хүний анхаарлыг татаж онцгой сэтгэгдэл төрүүлсэн нь ихээхэн нөлөөлсөн хэмээн зохион байгуулагчид онцлон дурдсан бөгөөд 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэхүү шагнал нь дэлхий нийтэд Монгол Улсаа сурталчлах томоохон алхам болсон гэжээ.