"Азарганы ноцолдоон" зургийн эх хувилбарыг харьцуулан харах боломжтойгоор дэглэжээ

"Азарганы ноцолдоон" зургийн эх хувилбарыг харьцуулан харах боломжтойгоор дэглэжээ

Монголын уран зургийн галерей дэх "Азарганы ноцолдоон"-ы эх хувь алдагдсан, хуулбар нь хадгалагддаг гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсээд байсан. Тэгвэл эргэлзээг тайлах зорилгоор, 1958 онд бүтээсэн эх хувилбарыг нь олон нийтэд дэлгэн үзүүлдэг хуулбар зургийн хамт харьцуулан дахин дэглэлээ.

Тодруулбал, Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээл БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжавын “АЗАРГАНЫ НОЦОЛДООН” 1958 он, 150,8x240,5 баруун доор зураачийн гарын үсэг бүхий эх бүтээлийг үзэгч та бүхэнд зориулан урд болон ард хэсгээс харах боломжтойгоор дахин дэглэлээ. Мөн зураач Цэрэннадмид нь 1980 онд уг зургийг хуулбарлан (150x241 см) зурсныг 2008 онд улсын сан хөмрөгт бүртгэн авсан байна. Уг бүтээлийг мөн харьцуулан харах боломжтойгоор дэглэлээ.