БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчдийн тоглох "Harbin" киноны зураг авалтын баг Монголд иржээ

БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчдийн тоглох "Harbin" киноны зураг авалтын баг Монголд иржээ

БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчид болох Хёнбин, И Дон Ук нар киноны зураг авалтаар Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тодруулбал, дэлхий дахинаа 2019 онд үзэгчдийг байлдан дагуулсан “Crush landing on you” киноны гол дүрийн жүжигчин Хёнбин болон “Есөн сүүлт кино”-ны гол дүр И Дон Ук нарын хамтран тоглох “Harbin” гэх түүхэн драмын зураг авалтыг Өмнөд Солонгос, Латви, Монгол улсад авахаар төлөвлөж, киноны зураг авалтыг өчигдрөөс албан ёсоор эхлүүлсэн юм.

Тэгвэл жүжигчин HyunBin, Jeon Yeo Been, Lee DongWook, Park Jeongmin, Jo Woojin, Yoo Jaemyung, Park Hoon зэрэг чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн “Harbin” кино баг Монголд зураг авалтаа хийхээр өчигдөр иржээ. 

Эхний ээлжинд кино багийнхан буюу зураглаач, найруулагч нар ирчихсэн, зураг авалт хийх газраа судалж байгаа аж. Өмнө нь “Crush landing on you” киноны зураг авалтыг Монголд хийж байсан билээ. Тус “Harbin” кино нь 1900-аад оны эхээр Хятадын Харбин хотод Японы колоничлолын эсрэг Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай өгүүлэх юм.