Б.Чойжилсүрэн: Улаанбаатарт -35 градус хүйтэрч долоо хоновол тасалгааны температур буурах нөхцөл үүссэн

Б.Чойжилсүрэн: Улаанбаатарт -35 градус хүйтэрч долоо хоновол тасалгааны температур буурах нөхцөл үүссэн

Өнөөдөр /2022.11.22/ УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид "Иргэдэд нийлүүлж байгаа дулааны чанар муу байна гэсэн шүүмжлэлийн талаар лавласан юм.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, "Дулааны асуудал өвлийн оргил ачааллын үед сөхөгдөнө. Хэрвээ -35 градусаас хүйтэн нөхцөл байдал долоо хоног, түүнээс урт хугацаатай үргэлжилбэл тасалгааны температур гурван градусаар бага буюу 23 биш 19-20 градус болж буух нөхцөл байдал үүссэн. Учир нь Улаанбаатар даяар 2366 гегакалори/цаг хүчин чадалтай. Холбогдчихсон байгаа хүчин чадал нь 3000 давсан учраас ямар ч нөөцгүй байгаа" гэв.