ФОТО: БНХАУ-аас 30 сая ам.долларын зээл авч, дараах дөрвөн байршилд "нүхэн гарц" барихаар төлөвлөжээ

ФОТО: БНХАУ-аас 30 сая ам.долларын зээл авч, дараах дөрвөн байршилд "нүхэн гарц" барихаар төлөвлөжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулахаар болсон билээ.

Тэгвэл 30 сая ам.долларын зээлээр дараах байршилд нүхэн гарц барихаар төлөвлөж байгаа аж.

Тодотговол, Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талд,  Геологийн төв лаботари, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хэсэгт нүхэн гарц байгуулахаар төлөвлөжээ. Ирэх жил энэ ажлыг эхлүүлж, ойрын гурван жилд дуусгах аж. Нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна гэж тооцжээ. Уг төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих юм байна.

-Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц

-Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар.

-Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц

-Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц