САЙН МЭДЭЭ: БНХАУ руу Монгол Улсын хоёр дахь том гарц "Ханги"-ийн төмөр зам өнөөдөр нээлтээ хийнэ

САЙН МЭДЭЭ: БНХАУ руу Монгол Улсын хоёр дахь том гарц "Ханги"-ийн төмөр зам өнөөдөр нээлтээ хийнэ

Өнөөдөр /2022.11.25/ Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын нээлт болох бөгөөд нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар, УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Тодруулбал, тус Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтыг 1956 онд байгуулснаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь том гарцтай болж байгаа гэдгээрээ онцлог юм. Нээлтийн ажиллагааг бид шууд дамжуулах болно.