“Squid Game” киноны жүжигчин 78 настай Oh Yeong Su "бусдад бэлгийн дарамт учруулсан" гэх хэргээр баривчлагджээ

“Squid Game” киноны жүжигчин 78 настай Oh Yeong Su "бусдад бэлгийн дарамт учруулсан" гэх хэргээр баривчлагджээ

“Squid Game” цувралын гол дүр, БНСУ-ын кион урлагийн од 78 настай Oh Yeong Su нь бусдад бэлгийн дарамт учруулсан гэх шалтгаанаар баривчлагджээ. Тодруулбал, уг хэрэг нь 2017 онд болсон гэх ба 2021 оны 4-р сард хэрэг хаагдсан боловч хохирогч бүсгүй мөн оны 12-р сард гомдол гаргаснаар хэргийг дахин нээжээ. Жүжигчин Oh Yeong Su-н зүгээс түүнийг чиглүүлж өгөх гэж л гараас нь хөтөлсөн төдий, үүндээ ч уучлалт гуйсан хэмээн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, няцааж байгаагаа илэрхийлээд байгаа аж. 

Эх сурвалж: Koreaboo




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө