Албани улс алдарт дуучин Дуа Липад иргэний харьяалал олгожээ

Албани улс алдарт дуучин Дуа Липад иргэний харьяалал олгожээ

Өчигдөр буюу ням гарагт /2022.11.27/ Албани улсын ерөнхийлөгч Британийн поп од, алдарт дуучин Дуа Липад иргэний харьяалал олгох шийдвэр зарлажээ.

Тодруулбал, Дуа Липа 1995 онд Косовогийн албани үндэстэн цагаач гэр бүлийн хүүхэд болон Лондон хотод мэндэлсэн бөгөөд түүнийг Албанийн нэр хүндийг дэлхий дахинд алдаршуулсан хэмээн ийм шийдвэр гаргаснаа ерөнхийлөгч Байрам Бегай тайлбарласан байна. Алдарт дуучин энэ үеэр, “Ийм хүндлэл, хайрыг хүлээж авах нь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалан юм” гэжээ.

Эх сурвалж: News 10ABC