Сайд асан П.Сэргэлэнгийн охин Нандин "Эх дэлхийн мисс"-ээс мөнгөн медаль хүртжээ

Сайд асан П.Сэргэлэнгийн охин Нандин "Эх дэлхийн мисс"-ээс мөнгөн медаль хүртжээ

Филиппин улсын Манила хотод өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс /2022.10.24/ бүтэн сар гаруй үргэлжилсэн "Эх дэлхийн мисс" тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж мисс С.Нандин өрсөлдөн "Авьяаслаг мисс" номинацийн мөнгөн медаль хүртжээ.

Мисс бүсгүйн хувьд сайд асан П.Сэргэлэнгийн охин бөгөөд охиноороо бахархаж буйгаа цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр, “Миний бяцхан охин С.Нандин - "Эх дэлхийн мисс-2022 "т амжилттай оролцлоо. Шилдэг эко видео , Авьяас төрөлд Мөнгөн медаль авч тэмцээнээ өндөрлүүллээ. Охиныг минь чин сэтгэлээсээ дэмжсэн Түмэн олондоо баярлалаа. Дөнгөж 10 жилийн сурагч юм шүү дээ Охин минь. Их сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.




Өнөөдөр бич өдөр

20 минутын өмнө