“Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжгийг Эрдэнэтэд толилуулна

“Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжгийг Эрдэнэтэд толилуулна

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 8, 9, 10-нд Эрдэнэт хотноо “Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжгийг толилуулна.

Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг 2020 оны аравдугаар сарын 3-нд Монголын үзэгчидтэй анх уулзсан билээ. “Анна Каренина” сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн. Харин “Миний аав супер баатар” жүжиг нь УДЭТ-ын 2022 оны шинэ бүтээл юм.