Аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл хэрэггүй, хэт их боомилж дарамталсан хуулийн заалтуудыг эсэргүүцэж байна гэв

Аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл хэрэггүй, хэт их боомилж дарамталсан хуулийн заалтуудыг эсэргүүцэж байна гэв

Өнөөдөр /2022.12.02/ аялал жуулчлалын бизнест эрхлэгч байгууллагууд хамтран МУ-ын аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж байгаа хуулийн заалтууд дээр өөрчлөлт оруулах талаар өөрсдийн саналаа хүргэхээр хэвлэлийн бага хурал хийж байна.

Энэ үеэр салбарын төлөөлөл, “Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгын хэд хэдэн заалтууд дээр аялал жуулчлал эрхэлж байгаа байгууллагуудыг дарамталсан, шахсан, боомилсон зүйл заалтууд байна. ЗГ-аас хэрэгжүүлж байгаа 2050 хөтөлбөрт маань нийцэж байна уу үгүй юу? Мөн 2023-2025 он хүртэл Монгол Улсад зочлоох жил болгон зарласан. Энэ зарласан хугацаандаа уг нь аялал жуулчлалын компаниудаа дэмжээд явах ёстой байтал ийм зүйл заалт орсон байгаа нь өөрөө зөв үү гэдэг асуудал яригдаж байгаа юм.

Бид шинэ хууль батлагдаж байгаад баяртай байгаа, эсэргүүц хэвлэлийн бага хурал хийгээгүй.

Бид нар энэ хууль нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн бизнес эрхлэгчдээ хэт их боомилсон, хэт их дарамталсан зарим нэг зүйл ангиудыг эсэргүүцэж, өөрчлөхийг уриалж байна. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрөл гэдэг зүйлийг цуцлах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл гэдэг бол аялал жуулчлалын салбарт байх ёсгүй зүйл. Энэ маань зөвшөөрлийн тухай хууль дээрээ тусгай гэсэн үг нэмчих юм бол байгаль орчинд хор хөнөөл учруулдаг, уул уурхай эрхэлдэг, ард иргэдэд онц ноцтой хохирол учруулж болзошгүй бизнесийн үйл ажиллагаа нь дээр тусгай зөвшөөрөл өгдөг зөвшөөрөл. Аялал жуулчлал бол тэрний эсрэг хамгийн гэгээлэг салбар. Тийм учраас бидэнд тусгай зөвшөөрөл хэрэггүй. 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс тусгай зөвшөөрлийн заалтаар явна гэж байгаа учраас бид үүнийг эсэргүүцэж байгаа юм” гэв.