Ц.Мөнх-Оргил: Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн намтарыг хараад сэтгэл дундуур байна

Ц.Мөнх-Оргил: Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн намтарыг хараад сэтгэл дундуур байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцлаа. Хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв. Нэр дэвшигчдийн намтарыг ЭНДЭЭС дарж унших. 

ВИДЕО: 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ: -Д.Зүмбэрэллхам дарга аа ний нуугүй л хэлье. Сэтгэл дундуур байна. Хууль батлагдсанаас хойш бараг анхны дээд шүүхийн шүүгчдийг ШЕЗ оруулж ирж байна. Гурван нэр дэвшигчдэд намтар түүхийг харахад сэтгэл дундуур байна. Яг дээд шүүхэд туршлагатай хоёр шүүгч байна. Гэхдээ дээд шүүхийн шүүгч хийх хэмжээний онолын мэдлэг туршлага нь байна уу. Бид өөрсдөө хуулиа буруу хийсэнтэй холбоотой байна. УИХ өөр дээрээ "буруугаа" авах ёстой юм байна. Б.Ганболд нэр дэвшигчийн тухайд нэг ч өдөр шүүгчээр ажиллаагүй хүнийг бид дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшээд ороод ирэх бололцоог бүрдүүлсэн байна. Яг өмгөөлөгчөөр арван жил дагнан ажиллаагүй байна шүү дээ. Багшилж байжээ. 2014 оноос хойш юу хийсэн нь тодорхойгүй. Бараг найман жил энэ хүн хаана юу хийж явсан юм. 2006-2008 онд Халх журам сургуульд багшилсан бол, 2009-2014 он хүртэл Түшээ дээд сургуульд багшилсан байна. Энэ хоёр сургууль хоёулаа байхгүй болчихсон биз дээ. Хурлын протоколыг олж үзэх үү. Хуулиа засах ёстой юу. Багш гэж хууль батлахдаа яриагүй шүү дээ. Эрх зүйн профессор гэж ярьсан. Багш профессор хоёрын хооронд зармын ялгаа байна. Б.Ганболд минь чи өөрийгөө бэлэн гэж бодож байна уу. Өмгөөлөгчөөр ажиллах, дээд шүүхийн шүүгчээр ажиллах зарчмын зөрүүтэй. Ийм хариуцлагатай ажил дээр чи минь очиход бэлэн байна уу. Д.Зүмбэрэллхам аа чи энэ хүмүүстэй итгэлтэй байна уу. Мэдлэг, чадвар, ёс зүй гэж бид хуулинд зааж өгсөн. Мэдлэг нь байж болно. Чадвар нь байна уу. за яахав, гурвууланд нь ёс зүй байгаа байх. Хэргэг дээр гаргалгаа гаргаж байгаа чадварыг нь хэмжиж үзсэн юм уу. Эсвэл олон сонголттой асуудлаар шалгалт авчхаад хоёрыг нь сонгосон байна энийг сонгочихье гээд байгаа юм уу.