Ш.Раднаасэд: 55 нас хүрсэн хүмүүсээ яагаад тэтгэвэрт гаргахгүй байгаа юм бэ Д.Зүмбэрэллхам даргаа

Ш.Раднаасэд: 55 нас хүрсэн хүмүүсээ яагаад тэтгэвэрт гаргахгүй байгаа юм бэ Д.Зүмбэрэллхам даргаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2022.12.02/ хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцаад завсарлалаа. Хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуув. Нэр дэвшигчдийн намтарыг ЭНДЭЭС харах. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД: Шүүгчээр 10 жилээс доош хугацаанд ажиллаагүй хүн Дээд шүүх рүү орж ирэх зайгүй болж байгаа шүү. Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүний гуравны нэг нь багш болон өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн байж болно. Өнөөдөр томилогдож байгаа Б.Ганболдоор найм дахь хүн чинь дуусч байна.

Үүнийг баримтлах ёстой. 55 нас хүрсэн 30 жилээс доошгүй хугацаанд шүүгчээр ажилласан хүмүүсээ яагаад тэтгэвэрт гаргахгүй байгаа юм бэ Зүмбэрэллхам даргаа. Шүүхийн хуулийг анх өөрчлөхдөө энэ бугширсан асуудлыг өөрчлөх, цус сэлбэх зорилготой байсан биз дээ. Шүүхийн байруудаа яах гэж байна. Дархан Уул аймаг, Баянзүрх дүүргийн шүүх түрээсийн байранд байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд шүүх хуралдаан явуулахад үнэхээр хэцүү болсон юм байна лээ. Энэ мэтчилэн байр, байдлаа засах ёстой. Ерөөсөө санаачилга гаргаж ажиллахгүй байна. 

ҮЗЭХ: