Замын-Үүдийн зорчигчдыг "Шаргын овоо" хүртэл галт тэргээр аялуулж, үргэлжлүүлэн автобусаар тээвэрлэнэ

Замын-Үүдийн зорчигчдыг "Шаргын овоо" хүртэл галт тэргээр аялуулж, үргэлжлүүлэн автобусаар тээвэрлэнэ

Замын-Үүд-Шаргын-Овоон төмөр замд гэнэтийн засвар хийх шаардлага гарсан тул маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-нд 295 болон 296 дугаар галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ.

Өнөөдөр /арванхоёрдугаар сарын 4/-ийн 17.30 цагт Улаанбаатар-Замын-үүд чиглэлд аялах 296 дугаар галт тэргийг цагийн хуваарийн дагуу Шаргын-Овоо зөрлөг хүртэл аялуулах юм байна. Улмаар зорчигчдыг цааш хуваарийн дагуу Замын-Үүд өртөө хүртэл автобусаар хүргэх ажээ. Харин арванхоёрдугаар сарын 5 /маргааш/-нд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд 296 дугаар галт тэрэгний зорчигчдыг Замын-Үүд өртөөний вокзалаас Шаргын-Овоо зөрлөг хүртэл автобусаар тээвэрлэх юм байна. Тус зөрлөгөөс хуваарийн дагуу 15.05 цагт галт тэргээр Улаанбаатар хүртэл аялуулах ажээ.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө