Хүүхэд хамгаалагчдыг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа

Хүүхэд хамгаалагчдыг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар хамтран “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн хүрээнд Хүүхэд хамгаалагчдыг чадваржуулах 2 дахь удаагийн сургалтыг 2019 оны 11 сарын 01 өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтад хороодод ажиллаж байгаа 133 Хүүхэд хамгаалагч, хариуцан ажиллаж байгаа цагдаагийн болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд нийт 174 хүн оролцлоо.

Сургалтаар хүүхдийн гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, Хүүхэд хамгаалагчийн үүрэг, үйл ажиллагаа, хамтын ажиллагааг хэрхэн хангах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хэрхэн таньж мэдэх, эрт илрүүлэх, хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл өглөө.

Мөн хүүхдийн эрхийн чиглэлд хэрхэн ажиллах талаар гарын авлага боловсруулж тарааж уг гарын авлагыг ашиглах зааварчилгаа өгсөн.

Хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжин эхэлснээс 1 удаагийн гэмт хэргийг илрүүлж, 1 удаа хүүхдийн амь нас аварсан бөгөөд уг хүүхэд хамгаалагчдыг НЦУГ-аас шагнаж урамшуулсан.