Байнгын хороогоор 2020 оны улсын төсөв хэлэлцэх тул УИХ-ын чуулган хуралдахгүй

Байнгын хороогоор 2020 оны улсын төсөв хэлэлцэх тул УИХ-ын чуулган хуралдахгүй

УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад хуралддаг уламжлалтай. Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаан /2019.11.07/ цуцлагдсан байна. 

Учир нь Төсвийн байнгын хороогоор өнөөдөр 2020 оны төсөв хэлэлцэх юм. 

Байнгын хороод 2020 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, саналаа нэгтгэсэн байгаа учраас өнөөдөрх Төсвийн байнгын хороо 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ.