Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг М.Чинбат оролно

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг М.Чинбат оролно

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар тус улсад шалгагдаж буй. БНСУ-ын хууль хяналтын байгууллага Д.Одбаярт 10 хоногийн хийлийн хориг тавих шийдвэрийг өчигдөр /2019.11.06/ гаргасан.

Үүнтэй холбогдуулан, Үндсэн хуулийн цэцийн байнгын үйл ажиллагааг хангах зорилгоор Д.Одбаярын оронд цэцийн гишүүн М.Чинбатыг түр ахлуулахаар болсон байна.

Холбогдох хуулиараа ҮХЦ-ийн даргыг цэцийн гишүүдийн хамгийн ахмад настай нь түр ахлах зохицуулалттай аж.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ