Багш, эмч нарын индексийн урамшууллыг нэмэхээр боллоо

Багш, эмч нарын индексийн урамшууллыг нэмэхээр боллоо

Нийгмийн суурь үйлчилгээг үзүүлдэг ч хамгийн бага цалинтай ажилладаг хүмүүс бол багш, эмч нар байдаг. Тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай боловч тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол амаргүй болохыг хөнддөг.

Гэвч уг хүндрэлийг шийдэхийг хүлээж суух бус, тэдний бүтээмжийг нь дээшлүүлж, үнэлэх зорилгоор индексээр урамшуулахаар 2013 оноос жилд тэрбум төгрөгийн санхүүжилт тусгаж хэрэгжүүлж байсан байна. Харин 2017 оноос уг төсвийг багасгаж, 300 сая төгрөг болгоод байсан юм. Гэвч энэ нь нийслэлийн багш нарын хувьд хүрэлцээгүй байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай байгааг багш нар илэрхийлсээр байсан билээ.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөг саяхан хэлэлцэхэд НИТХ дахь АН-ын бүлэг уг индексийн урамшууллыг дахин нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргасан нь НИТХ-ын чуулганаар дэмжигдсэн байна. Нийслэлийн бүхий л сургуулиудад хөндөгдөж буй уг асуудлыг төлөөлөгчид нийслэлийн төсөв хэлэлцэхэд тодорхой тусгахаар санал нэгдсэн байна.




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө