БАРИМТ: Монголын томоохон нүүрсний орд болох "Нарийн сухайт", "Багануур"-ыг Б.Нямтайшир эхнэр Д.Хулан нар эзэмшиж байна

БАРИМТ: Монголын томоохон нүүрсний орд болох "Нарийн сухайт", "Багануур"-ыг Б.Нямтайшир эхнэр Д.Хулан нар эзэмшиж байна

“Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцож, “Баялагтаа эзэн байх”-ыг шаардсан иргэдийн жагсаал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэгвэл “хар алт” хэмээх нүүрсээр Монгол Улс 175 тэрбум тоннын нөөцтэй гэдэг бөгөөд нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог.

Тэгвэл манай улсын нүүрсний хамгийн том орд нь Өмнөговь аймагт байх Тавантолгой юм. Тус ордын нөөцийг 7 тэрбум гаруй тонн гэдэг ба үүний гурван тэрбум орчим нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний сайн чанарын нүүрс гэдэг.

-МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ТОМООХОН ОРД ГАЗРЫГ Б.НЯМТАЙШИР, Л.ЧИНБАТ НАР ЭЗЭМШИЖ БАЙНА-

Үүнээс гадна Нарийн сухайт, Шивээ-Овоо, Багануур, Хөшөөт, Нүүрст хотгор гээд томоохон ордууд байдаг. Тухайлбал, Нарийн сухайтын орд 100 метрийн гүнд 125 сая тонн нүүрсний нөөцтэй бол Хөшөөтийн орд 360-460 орчим сая тонн нөөцтэй гэдэг. Харин эдгээр нүүрсний орд газруудыг хэн эзэмшиж байгаа нь эдгээр өдрүүдэд анхаарал татаж байгаа юм.

Нарийн сухайт ордын эзэмшлийн мэдээлэл. 2022.12.13

Тэгвэл 125 сая тонн нүүрсний нөөцтэй “Нарийн сухайт” зүүн, баруун гэсэн ашиглалтын MV-012226, MV-012225, MV-006852, MV-005458, MV-000227 дугаартай ашиглалтын лицензүүдийг Монголын алт МАК компани эзэмшиж байна. Тус компанийн эцсийн өмчлөгчид нь Б.Нямтайшир түүний эхнэр Д.Хулан нар бол гүйцэтгэх захирлаар тэдний охин Н.Цэлмүүн ажиллаж байна.

Мөн Багануурын уурхайг олборлогч Багануур ХК-ийн тодорхой хувийг ч Б.Нямтайшир, Д.Хулан нарын Монголын алт МАК компани эзэмшиж байна.

Монголын алт МАК компанийн Улсын бүртгэлийн мэдээлэл. 2022.12.13

"Хөшөөт"-ийн ордын эзэмшлийн мэдээлэл. 2022.12.13

Харин “Хөшөөт”-ийн орд газрын MV-020670 дугаартай ашиглалтын лицензийг Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбатын Гацуурт ХХК эзэмшиж байна. Харин тус газар нь алтны лиценз ажээ. Мөн Хөшөөт MV-015289, MV-006525 дугаартай лиценз болон Хөшөөт хөндлөн MV-011887, Хөшөөт гол MV-001414 гэсэн лицензүүдийг Сингапурт бүртгэлтэй Mongolia Energy Corpotation Limited ХХК эзэмшиж байгаа МОЭНКО ХХК эзэмшиж байна. Улмаар Хөшөөт MV-007716 дугаартай лицензийг Зана овогтой Энхтөрийн Монгол-Анар трейд ХХК эзэмшиж байна.

Тэгвэл Нүүрст хотгор гэх томоохон нүүрсний ордыг MV-005696 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлөөр Эрчим баян өлгий, MV-001441 дугаартай ашиглалтын лицензээр А.Марат гэх иргэн Хотгор ХХК-иараа эзэмшиж байна.

Үргэлжлэл бий ...




Өнөөдөр гахай өдөр

56 минутын өмнө