Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гарлаа

Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гарлаа

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

Тэрбээр "Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн  байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гарлаа" гэлээ.