“The Hu” хамтлаг металл хөгжим сонирхогчдын алдарт “Hellfest” наадамд оролцохоор болжээ

“The Hu” хамтлаг металл хөгжим сонирхогчдын алдарт “Hellfest” наадамд оролцохоор болжээ

2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа металл хөгжим сонирхогчдын хамгийн ихээр зорьдог "Hellfest" наадам ирэх оны зургаадугаар сарын 15-18-нд /2023.06.15-18/ Францын Клиссонд болохоор товлогджээ. Тус наадамд шилдэг 179 хамтлаг оролцохоор зарлагдсанаас Азийн хоёрхон хамтлаг оролцож буйгаас "The Hu" хамтлагийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна.