БНСУ-ын алдарт “YG” энтертайнментын сонгон шалгаруулалтын эхний шатанд Б.Нандин-Эрдэнэ охин тэнцжээ

БНСУ-ын алдарт “YG” энтертайнментын сонгон шалгаруулалтын эхний шатанд Б.Нандин-Эрдэнэ охин тэнцжээ

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын К-поп салбар дэлхийн дахиныг шуугиулж, олон сая өсвөр насны фэнүүд томоохон энтертайнментад бэлтгэгдэж айдол болох мөрөөдөлтэй болсон гэхэд хилсдэхгүй. Тэрхүү хүсэл тэмүүллээрээ алдартан болсон айдолууд ч нэлээдгүй бий.

Тэгвэл тус улсын BigBang, Blackpink, Winner, Akmu зэрэг хамтлагуудыг гаргаж байсан YG Энтертайнментын сонгон шалгаруулалтын эхний шатанд монгол охин Б.Нандин-Эрдэнэ тэнцжээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 7-нд болох шалгаруулалтдаа тэнцчихвэл албан ёсны бэлтгэгдэгч болох аж.