Ойн баяраа тэмдэглэж явсан ИНЕГ-ын инженер залуу амиа алджээ

Ойн баяраа тэмдэглэж явсан ИНЕГ-ын инженер залуу амиа алджээ

Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжсөний ойн арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард тохиодог билээ. Энэхүү ойгоо тэмдэглэж явсан ИНЕГ-ын инженер залуу амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Харин зарим мэдээллийн хэрэгслүүдэд гарсанчлан талийгаач нь архидан согтуурсан байж болзошгүй юм байна.

ИНЕГ-аас тайлбар мэдэгдэл гаргахдаа:

ИНЕГ-ын харьяа Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт зуурдаар амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд нийт хамт олон нь гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл төдийгүй байгууллагын хамт олон, найз нөхөд нь харамсаж байгаа эл золгүй явдлыг ташаа мэдээллэхгүй байхыг хэвлэл мэдээллийнхнээс хүсч байна гэжээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө