ШУУРХАЙ: Нүүрсний гэх хэрэгт холбогдсон К.Айдос нарт холбогдох хэргийг шүүх хурал нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшилжээ

ШУУРХАЙ: Нүүрсний гэх хэрэгт холбогдсон К.Айдос нарт холбогдох хэргийг шүүх хурал нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшилжээ

Нүүрс гэх тодотголтой Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдост холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2022.12.20/ Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд болсон байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдосыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Мэндбаярыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт тус тус, Авто тээврийн үндэсний төвийн хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан С.Ононг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт тус тус, “Бэш тэрэг транс” ХХК-ийн захирал ажилтай Л.Балдоржийг “хахууль өгөх” гэмт хэрэгт, “Буман трейд” ХХК-ийн захирал ажилтай Б.Давааг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, Нийт шүүгчийн чуулган, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилж, шүүгч хуульд заасан хугацаанд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр товлогдоод байсан ч өмгөөлөгч нарын шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын гуравны өдөр хүртэл хойшлуулсан байна.