Нүцгэлсэн иргэдэд "иргэний үнэмлэх байгаагүй" тул тэднийг Төрийн ордон руу нэвтрүүлээгүй байна

Нүцгэлсэн иргэдэд "иргэний үнэмлэх байгаагүй" тул тэднийг Төрийн ордон руу нэвтрүүлээгүй байна

Нүүрсний сонсголд оролцох гэсэн иргэдийг оруулсангүй хэмээн тэд төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэлсэн хэрэг өнөөдөр /2022.12.21/ гарсан.

Тэгвэл эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар дөнгөж сая эмнэлгийн байгууллагаас авч явсан байна. Харин тэдэнд иргэний үнэмлэх, бие байцаалт байгаагүй тул Төрийн ордон руу нэвтрүүлээгүй талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Учир нь төрийн ордон руу орох иргэд биеийн байцаалтаа үзүүлж байж нэвтрэх журамтай.