"Нэг сандал, нэг морьтой" 144 өрхийн хүүхдийн тоглоомын талбай иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна

"Нэг сандал, нэг морьтой" 144 өрхийн хүүхдийн тоглоомын талбай иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна

Цахим орчинд тархаад буй 144 айлын орон сууцны хүүхдийн тоглоомын талбайн зураг иргэдийн дургүйцлийгхүргээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 144 айлын орон сууцны хүүхдийн тоглоомын талбай гэх жижигхэн талбайд “нэг сандал, хүүхэд тоглох зориулалттай нэг морийг илтгэх тоглоом”-ыг байруулжээ. Иймд иргэд "Хүүхдийн тоглоомын талбайгаас битгий хумслаачээ. Стандарт хэмжээг зөрчсөн тус барилгыг хэн гэж албан тушаалтан хүлээж авав” зэргээр байр сууриа илэрхийлж эхлээд байна. 

Сэтгүүлч: М.Ариунаа